Гольфчин Тайгер Вудс “Privacy” хөлөг онгоцоо зарахаар шийджээ. Тэрбээр энэ онгоцыг 2004 онд 20 сая доллараар худалдан авч, сүйт бүсгүй Элин Нордегрендээ хуримын бэлэг болгон өгч байсан юм. 47 метр урт энэ онгоцоо Тайгер Вудс одоо 25 сая доллараар үнэлээд байгаа аж.
Өнгөрсөн оны наймдугаар сард эхнэрээсээ салсан тэрбээр хөлөг онгоцоо зарах болсон шалтгаанаа тайлбарлаагүй байна. Харин Элин Нордегрен “Бидний хамтын амьдралыг санагдуулах бүхнээс тэр ангижрахыг хүссэн юм болов уу” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.