Ливийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж буй НАТО-гийн цэргийнхэн өнгөрсөн бямба гаригт М.Каддафигийн армийг бөмбөгдсөн тухай АР мэдээллээ. Энэ үеэр 13 босогч бөмбөгдөлтөд өртөж нас барсан байна. Сөрөг хүчнийхэн энэ тухай хэлэхдээ “Золгүй явдал боллоо” гэв.
Брега хотоос 20 км зайд орших тосгонд М.Каддафигийн цэргүүд байрлаж байсан бөгөөд амь үрэгдсэн хүмүүсийн дотор энгийн иргэд ч байжээ. Босогчид “НАТО-гийнхан бидэнд их тус болж байна. Биднийг одоо энгийн иргэд биш офицер удирдаж байгаа. М.Каддафиг дарж чадна” хэмээн мэдэгдсэн аж.