ОХУ-ын сөрөг хүчний намынхан Москвагийн Триумфальный талбайд “Стратегии- 31” нэртэй эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан тухай “РИА Новости” мэдээлжээ.
Цуглааныг цагдаа нар хүчээр тарааж, 54 хүнийг баривчилсны дотор сөрөг хүчний намын тэргүүн Эдуард Лимонов, Константин Кося кин нар байжээ. Түүнчлэн СанктПетербург хотод томоохон жагсаал болсон бөгөөд хууль сахиулагчид Борис Немцов, Илья Яшин тэргүүтэй 100 гаруй хүнийг саатуулсан байна.
“Солидарность” хөдөл гөөний тэргүүн Борис Немцовыг хэсэг хугацааны дараа сулласан хэмээн СанктПетербургийн цагдаагийн газ рын ажилтнууд мэдэгдсэн аж.
Эсэргүүцлийн цуг лаанд “Война” арт-группийн ги шүүд, мөн өөр орны иргэд бай сан гэж Оросын хэвлэлүүдэд бичжээ.