НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Мьянмарын эрх баригчдад хандан шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид засгийн эрхээ шилжүүлж өгөхийг уриалав. Тэрбээр “Улс орны хөгжлийн үндэс болсон хүний эрх чөлөөг хамгаалах, ардчилсан дэглэмд шилжихийн эхлэл бол цэргийн засаглалаас татгалзах” гэжээ. Мьянмарт болсон сонгуульд ялалт байгуулсан Тхейн Сейн тангаргаа өргөж, Сайд нарын танхимаа бүрдүүлснээ зарлав.
Өнгөрсөн лхагва гаригт “Энх тайван хөгжлийн төлөөх нэгдэл”-ийн тэргүүн, генерал Тхан Шве цэргийн Засгийн газрыг татан буулгаснаа мэдэгджээ. Гэвч тус улсын шинэ Засгийн газрын 30 сайдын 26 нь цэргийн байгууллагад ажиллаж байсан аж. Олон улсын ажиглагчид энэ талаар “Энгийн хувцас өмссөн цэргийнхэн засгийн эрхэнд дахин гарлаа” гэж үзэж байгаа бол зарим нь “Сонгууль, шинэ Засгийн газар бол тус улсын өөрчлөлт, шинэчлэлийн эхлэл” хэмээж байна.