Филиппиний Парламентын доод танхимын гишүүн гуравдугаар сарын 22-ны өдөр Авлигатай тэмцэх газрын дарга хатагтай Омбудсман Мерседитас Гутиеррезийг авлига авсан хэргээр буруутгаад байсан тус улсын Ерөнхийлөгч асан Глора Макапагал Арроёг өмгөөлж, хатагтай Гутиеррезийг хууль зөрчс өн гэж зарласан нь шуугиан тариад байна.
Ерөнхийлөгч асан Арроё болон түүний нөхөр (Филиппиний Сонгуулийн хорооны дарга асан) Засгийн газрынхаа Хятадын “ZTE” компанитай байгуулсан мэдээллийн сүлжээг шинэчлэх 330 сая ам.долларын гэрээнээс ихээхэн хэмжээний хахууль авсан тухай шуугиан гарч, улмаар 2007 онд дээрх гэрээг цуцалж байжээ. Урьд нь ч 2004 онд тус улсын хөдөө аж ахуйн салбарын албан тушаалтнууд бордоо авах нэрийдлээр хэдэн сая ам.доллар авч, Арроё болон түүний холбоотнуудын сонгуулийн компанит ажлыг санхүүжүүлсэн хэрэг мандааж байсан.
Хатагтай Гутиеррез Ерөнхийл өгч Арроёгийн үед Хууль цаазны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд Ерөнхийлөгч түүний бүлэглэлийн гишүүд улсын хөрөнгийг завшсан, хахууль авсан хэргийг хамгаалж, мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулаагүй байна. Харин Гутиеррез үүнийг эсэргүүцэж, Ерөнхийлөгч асан Арроёг хэзээ ч хамгаалж байгаагүй, энэ нь зохиомол хэрэг хэмээн мэдэгдлээ.
Экс Ерөнхийлөгч болон түүнийг тойрон хүрээлэгчид орооцолдсон энэ хэрэгт дээд албан тушаалтнууд болон генералууд холбогдсон хэмээн Филиппиний хууль тогтоогчид үзэж байгаа аж. Хатагтай Гутиеррезийг хууль зөрчсөн эсэх талаар санал хураахад Парламентын доод танхимын 258 гишүүн 212 нь буруутай гэж үзсэн бөгөөд хурлын дараа одоогийн Ерөнхийлөгч III Бенигно Акино уг асуудлыг дэмжин олон нийтийг уриалсан нь үндэсний телевизийн сувгаар цацагджээ.
Гутиеррезийн хэргийг ирэх тавдугаар сард болох 23 гишүүнээс бүрдэх Сенатын танхимаар дахин хэлэлцэх бөгөөд уг танхим нь шүүх үйл ажиллагааны эрхтэй байна. Нэмж хэлэхэд, Ерөнхийлөгч асан Арроё болон түүний нөхөрт хахууль өгсөн Хятадын “ZTE” гэх компани нь манай харилцаа холбооны шинэчлэлийн тендерт оролцсоныг Тагнуулын ерөнхий газрын саналаар хүчингүй болгожээ. Гэвч “ZTE” нь төрийн өндөр албан тушаалтнуудад нөлөөлөхийг оролдсоор байгаа гэнэ.