Авлига авсан, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр буруутгагдаад буй Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускони өөрийнхөө буруугүй гэдгийг нотлох гэрчүүдийг нэрлэжээ. АНУ-ын жүжигчин Жорж Клуни тэргүүтэй 77 хүн С.Берлускони хууль зөрчөөгүй гэдгийг гэрчлэх гэнэ.
Мягмар гаригийн өглөө Ерөнхий сайд мэдүүлэг өгөх гэрчүүдийн жагсаалтыг Ром хотын Прокурорын ерөнхий газарт авчирч өгсөн байна. Харин Жорж Клуни “Ямар нэгэн эндүүрэл гарсан бололтой. Би энэ талаар юу ч мэдэхгүй. Ноён Сильвио Берлусконитой би ганцхан удаа л уулзаж байсан” гэжээ.