Олон улсын агаарын хүчнийхний тусламжтайгаар баруун тийш давшин, М.Каддафигийн төрөлх хотыг эзлээд байсан Ливийн босогчид эргэн зугтсан тухай АР мэдээлэв. М.Каддафигийн цэргүүд босогчид руу их буугаар гал нээсний улмаас тэд Бен-Жауад, Брега хотыг орхин гарсан байна.
М.Каддафигийн цэргүүдийн байгаа газар руу агаараас цохилт хийж буй Францын армийнхан өнгөрсөн даваа гаригт Ливийн өмнөд хэсэг болон нийслэл Триполийн ойролцоо бөмбөг хаясан аж. НҮБ-ын хориг арга хэмжээний дагуу цэргийн ажиллагаа явуулж буй Францад хандан цэргүүд “Н.Саркои, чи хаана байна?” хэмээн хашгирч байжээ. Одоогоор Мисурата хотод байдал хурцадмал байна.
НАТО, НҮБ, Арабын лигийн орнуудын төлөөлөгчид Ливид болж буй үйл явдлын талаар Лондонд хэлэлцэж байгаа юм. Энэ арга хэмжээний үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон “Энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зэвсэг нийлүүлэх талаар улс орнуудын санал хуваагдаж байна” хэмээн мэдэгджээ.
Х.ОДОН