Туркийн Истанбул хотын Шишли дүүргийн шүүх Нобелийн шагналт, зохиолч Орхан Памукийг дөрвөн мянган ам.доллараар торгох шийдвэр гаргажээ. “Туркийн ард түмнийг доромжилсон утгатай зохиол бичсэн” хэмээн түүнийг буруутгаж байгаа юм.
“30 мянган курд, нэг сая армяныг алсан тухай хэн ч ярьж зүрхлээгүй. Энэ тухай харин би бичсэн” гэж Орхан Памук мэдэгдсэнийг туркч үүд эсэргүүцэж байгаа юм. Шишлигийн шүүхээс гаргасан шийдвэрийг давж заалдах 14 хоногийн хугацаа зохиолчид байгаа юм.