Удахгүй хуримаа хийх гэж буй ханхүү Уильям, түүний сүйт бүсгүй Кейт Миддлтон нар гэрлэлтийн гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээнд яг юу гэж заасан нь тодорхойгүй ч залуу хос гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Хатан хааны гэр бүл Миддлтонд их хэмжээний мөнгө өгөх гэнэ.
Букинхэмийн ордныхон энэ талаар ярихдаа “Хунтайж Чарльз, Диана гүнж хоёрын дуулиантай салалт II Елизаветад их төвөг удсан. Энэ түүхийг ач хүү нь бүү давтаасай гэсэндээ л Хатан хаан гэрээ байгуулахыг санал болгосон” гэжээ.