Японы Хоншю мужийн зүүн хойд хэсгээр газар 6.5 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай тус улсын Геологи, газар зүйн албанаас мэдээлжээ. Номхон далайн эргээс 80 км зайд газар хөдлөлтийн голомт байжээ. Одоогийн байдлаар хохирол учирсан тухай мэдээлэл гараагүй байгаа юм. Харин цунами болж магадгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.
Гэхдээ цунами болбол давалгаа тийм ч хүчтэй байхгүй хэмээн мэдэгдэв. Дашрамд хэлэхэд, Японы нийслэл Токиод хүмүүс цуглаж АЦС-уудыг хаахыг шаардсан жагсаал хийжээ. Тэд TEPCO компанийн төв байрны үүдэнд зогсож, гартаа лоозон өргөсөн байна.
“Фүкүшима-1” АЦС-д гарсан ослын талаар болон түүний учруулж буй хор хохирлын тухай иргэдэд гүйцэд мэдээлэхгүй байна хэмээн үзэж буй хүмүүс байгаа юм.