Хүний эрхийг хамгаалах олон улсын “Amnesty International” байгууллагаас хийсэн судалгаагаар 2010 онд дэлхий даяар 17.8 мянган хүнийг цаазаар авсныг тогтоожээ. Энэ н
Тухайлбал, БНХАУ-д өнгөрөгч онд гэмт хэрэгтнүүдийг цаазаар авах нь ихэссэн аж. Түүнчлэн Иран, БНАСАУ, Йемен, Саудын Араб, Ливид ялын дээд хэмжээ авсан хүний тоо бусад оронтой харьцуулахад их байгаа юм. Одоогийн байдлаар Европын орнуудаас ганцхан Беларусьт л хүмүүсийг цаазаар авдаг. “Amnesty International” байгууллагынхны хийсэн судалгаагаар ялыг гүйцэтгэх арга нь улс орнуудад харилцан адилгүй байгаа ч чулуугаар цохиж хөнөөсөн тохиолдол өнгөрөгч онд гараагүй байна.
Дашрамд хэлэхэд сүүлийн 10 жилийн хугацаанд 30 орон цаазаар авах ялаас татгалзах шийдвэр гаргасан аж.
Х.ЧИМЭГ