Йемен улсын Ерөнхийлөгч Али Абдалла Салех огцроход бэлэн байгаагаа “Аль-Арабия” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ. “Би бүх эрх мэдлээ шилжүүлэн өгөхөд бэлэн. Харин миний ажлыг хүлээж авах хүн төр удирдаж чадна гэдэгт эргэлзэж байна” гэж тэрбээр хэлсэн аж.
Тэрбээр өмнө нь засгийн эрхийг хэсэгчлэн шилжүүлнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Тус улсад хэдэн сар үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын дүнд тэрбээр огцрохоо мэдэгдэж, ард түмнээ парламентын сонгууль явуулахыг уриаллаа.