Их Британийн нийслэл Лондонд өнгөрсөн бямба гаригт эсэргүүцлийн жагсаал болжээ. Төсвийн алдагдлыг багасгах талаар баримталж буй бодлогыг эсэргүүцсэн хүмүүс Трафальгарын талбайд цуглаж, тэднийг тараах гэсэн цагдаагийнхны өөдөөс чулуу шидэж, үймээн дэгдээсэн тухай “Sky News” мэдээлэв.
Цуглааныг зохион байгуулсан гэх 214 хүнийг хууль сахиулагчид саатууулаад байна. Энэ явдлын үеэр цагдаагийн дөрвөн ажилтан гэмтэл авсан аж. Жагсагчдын дийлэнх нь залуус байсан бөгөөд тэд дэлгүүрийн цонх, шилэн лангууг хагалж, хууль сахиулагчид руу будаг цацаж байжээ
. Ажиглагчдын үзэж буйгаар тэдний зарим нь жагсаалд оролцох гэж бус, үймээн дэгдээх гэж ирсэн байж магадгүй гэнэ. Лондон хотын “UK Uncut” байгууллагаас зохион байгуулсан уг жагсаалд 500 орчим мянган хүн оролцсон байна.
Х.ЧИМЭГ