Амбан захирагчийн албаа өгөөд кино урлагтаа эргэн очно хэмээж байсан Арнольд Шварценеггер телевизийн од болохоор шийдсэн тухай твиттертээ бичжээ. “Миний насан дээр энэ төрөлд хөл тавьж, амжилтад хүрэх боломж байгаад баярлаж байна” хэмээн тэрбээр дурдсан байна. Чухам ямар бүтээл байх талаар ирэх дөрөвдүгээр сарын 4-8-нд Каннд зохион байгуулах урлагийн худалдааны үеэр зарлах гэнэ.