Ирландын нэгэн театрт “Данийн хунтайж Гамлет”-ын дүрд тоглож байсан жүжигчнийг тайзан дээр шархдуулжээ. Гамлет тайзан дээр цагаасаа хэдхэн секундын өмнө гартал сэлэм барин зогсож байсан хүн цочсондоо нүд рүү нь хатгачихжээ. Жүжигчин Конор Мэденийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд түүний бие сайн, нүднийх нь шарх эдгэж байгаа гэнэ.