Израилийн Ерөнхийл өгч асан Моше Кацавыг хүчингийн хэргээр буруутгаж, долоон жилийн хорих ял оноожээ. Тель-Авивийн шүүх энэ хэргийг мягмар гаригт хэлэлцсэн аж. Моше Кацавт холбогдох хэргийг дөрвөн жилийн өмнөөс мөрдсөн юм.
2000 онд тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон энэ хүн иран гаралтай ч Израилийн ард түмэн түүнийг ихэд хүндэлдэг байжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байсан Алеф гэгч эмэгтэйг хүчирхийлсэн аж. Шүүхийн тогтоол сонсох үедээ тэр уйлж байсан гэнэ.
Моше Кацав 45 хоногийн дотор давж заалдах эрхтэй бөгөөд тавдугаар сарын 8-нд болох шүүх хурлаар эцсийн шийд гарах юм.
Х.ОДОНЧИМЭГ