Ливийн эрх баригчдад хориг арга хэмжээ авах НҮБ-ын шийдвэрт улс орон бүр өөр өөр байр сууринаас хандаж байна. ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин “Ливи рүү АНУ, Их Британи, Франц цэргээ оруулсан нь загалмайтны аян дайныг санагдуулж байна” гэж мэдэгдсэнийг тус улсын Ерөнхийлөгч Д.Медведев буруушаалаа.
Тэрбээр “Болж өнгөрсөн бүхэнд дүгнэлт хийх өөр хэрэг. Харин одоо болж буй үйл явдалд туйлын болгоомжтой хандаж, үг, бодлоо хянууштай. “Загалмайтны аян дайн” гэдэг өнөөдрийн нөхцөл байдалд яавч нийцэхгүй. Ингэж хэлнэ гэдэг байж болшгүй зүйл” хэмээн В.Путинийг зэмлэв.
Хойд хөршийн хэвлэлүүд энэ талаар бичихдээ “Удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуулиас болж В.Путин, Д.Медведев нарын нөхөрлөлд цав сууж байна” гэсэн аж.