М.Каддафигийн дунд хүү Хамис өнгөрсөн бямба гаригт болсон бөмбөгдөлтөд өртөж нас барсан гэх мэдээлэл гадаадын хэвлэлүүдэд гарч эхэллээ. ХБНГУ-ын “Deutsch-tuerkische Nachrichten” агентлагийн Турк дэх төлөөлөгч энэ талаар даваа гаригт мэдээлсэн байна.
Триполи хотоос холгүй орших М.Каддафигийн өргөө рүү АНУ, Их Британийн цэргүүд бөмбөгдсөн бөгөөд Хамис энэ үед хүнд шархдаж улмаар хэдэн цагийн дараа нас барсан гэж эх сурвалжууд мэдэгджээ.
Одоогоор Ливийн тэргүүн энэ талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа юм.