Манай улсад халдвар бүртгэгдсэнээс хойш хамгийн их буюу 831 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 731, орон нутагт 99, эмнэлгээс шалтгаалах нэг халдвар бүртгэгдээд байна. Улсын хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 11651 боллоо. Мөн коронавирусийн халдварын улмаас нэг иргэн нас барлаа.