Сүүлийн 24 цагийн дотор 24482 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд 160 хүнээс халдвар илэрлээ. Шинээр бүртгэгдсэн 160 тохиолдол дотоодод бүртгэгдсэн. Дотоодын халдвар нийт 4125 болж байна. Дээрх 160 хүний 141 нь ойрын хавьтал, 19 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 4658 боллоо. Сүүлийн 24 цагт 84 хүн эдрэгч, эмнэлгээс гарлаа. Нийт эдгэрсэн иргэдийн тоо 3296 буюу 71 хувь болж байна.