Сүүлийн 24 цагийн дотор 16800 хүнд халдварын шинжилгээ хийхэд 130 хүний шинжилгээнээс халдвар илэрчээ. Ингээд нийт батлагдсан тохиолдол 4340 боллоо. Тодруулбал, Шинээр бүртгэгдсэн 130 хүнээс дотоодод халдвар авсан нь 129 байна. Нэг тохиолдол нь зөөвөрлөгдөж ирсэн. Харин 120 тохиолдол нь өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байгаа бол есөн тохиолдлын голомтын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна.
Орон нутагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Бүгд нийслэлд бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 48 хүн эдгэрч, эмнэлгээр гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3131 болж байна.