Шинээр 30 хүнээс халдвар илэрлээ. Энэ тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээнээс, 16 нь "Нэг хаалга- Нэг шинжилгээ"-тэй холбоотой байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1989 болсон. Бусад аймгуудад халвдар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2315 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 53 тохиолдол эдгэрч, эмнэлгээс гарсан байна.