Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "КОВИД-19"-ын эсрэг дархлаажуулалтын Оксфордын АстраЗэнэка вакцины анхны тунг хийлгэлээ. Тэрбээр, "Элэг нэгт ахан дүүс ээ. Өнөөдөр бүх нийтийн бэлэн байдал өнөөдрөөс цуцлагдаж, хэвийн горимдоо орж байна. Хөл хорионы үед төр засгийнхаа шийдвэрийг биелүүлсэн ард иргэд, Улаанбаатарчууддаа талархаж байна.
Өнгөрсөн өдрүүдийн хөл хорио бидэнд гурван зүйлийг авчирлээ. Өвчний тархалтыг хумьж чадлаа. Нийт 410 төлөвлөж 523 мянган хүнийг хамруулж чадлаа. 33 голомт 122 хүнийг илрүүлж чадлаа.
Вакцинжуулалтыг эхлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүллээ. Мөн вакцин оруулж ирэхэд хичээл зүтгэл гаргасан албаныхан болон Энэтхэг улсад талархал илэрхийлье. Засгийн газар богино хугацаанд хүн амын 60 хувь нь буюу 18 наснаас дээш насныхан хамрагдана. Гэхдээ сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэдгийг онцолж хэлмээр байна.
Өнгөрсөн хугацаанд эдийн засаг 6 хувиар агшсан. Цаашид эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаарай. Хаагдсан бүхнээ нээж, алдсан боломжийг эргүүлж авцгаая гэж монголчууддаа уриалж байна" гэв.