Баянхонгор аймгийн Баянговь сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Оргилболд, хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Балжинням нар эрдэнэт хүний амь аварсан сайхан мэдээ гарчээ.
Тодруулбал, тус сумын тавдугаар багт оршин суудаг 58 настай эмэгтэй А, охин 17 настай Х нар нь 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэртээ угаартаж, улмаар ухаангүй хөшсөн байдалтай байсныг дээрх алба хаагчид олж, анхан шатны тусламж үзүүлэн, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгч, амь насыг нь аварсан байна.