Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. Тэрбээр "Өчигдөр нийт 17529 хүнд шинжилгээ хийхэд ХӨСҮТ-ийн нэг сувилагчийн шинжилгээнээс коронавирус илэрсэн. Ингээд нийслэлд 138 дахь тохиолдол бүртгэгдлээ. Сэлэнгэ 208, Дархан-Уул 45, Дорноговь 31, Орхон 25, Говьсүмбэр 4, Архангай 3 тохиолдол бүртгэгдсэн. Голомтлон гарсан 454, Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 906 байна.
Эдгэрсэн 384, ажиглалтад 30, гэрийн ажиглалтад 32, хугацаа дууссан 322 хүн байна. Одоогоор маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 77, хөнгөн 430 хүн эмчлүүлж байна" гэлээ.