Өчигдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр эмнэлгийн үйлчилгээ авахаар ирсэн нэг иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сул эерэг гарч, АОК-оос хариу арга хэмжээ аван ажиллаж байна. Тус иргэний сорьцыг PCR оношлуураар баталгаажуулахаар ЗӨСҮТ-рүү тээвэрлэн илгээлээ. Хариу арга хэмжээний хүрээнд PCR шинжилгээний хариу батлагдах хүртэлх хугацаанд аймгийн төв буюу Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөний түр хаасныг үүгээр мэдэгдэж байна.
Шинжилгээний хариу батлагдаагүй байгаа учир ард иргэд хөл хорионы дэглэмээ баримталж, тайван байхыг АОК анхааруулж байна.