Одоогоос долоон жилийн өмнө буюу 2013 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө согтуугаар өөрийн гэрт иргэн М-ийг боомилон алсан Ц.Ганбатад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр боллоо.
Хуралдаанаар шүүгдэгч Ц.Ганбатыг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ц.Ганбатад хуульд заасан хорих ялыг оногдуулсан юм.