Арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс нийслэлд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан нийслэлийн зүгээс захирамж гаргахаар ажиллаж байна. Уг ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 14-нөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамж гарна.
18 үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааг нээж, арванхоёрдугаар сарын 11-н хүртэл ажиллуулж байсан. Арванхоёрдугаар сарын 14-нөөс 52 төрлийн 21,000 орчим аж ахуйн нэгжийн 281 ажилтан ажилладаг байгууллагын үйл ажиллагааг хязгаарлалттайгаар нээж байна.
Арванхоёрдугаар сарын 14-нөөс замын хөдөлгөөн QR кодоор биш хуучин байснаар хэвийн үргэлжилнэ. Мөн арванхоёрдугаар сарын 14-нөөс спиртийн сул агууламжтай бүтээгдэхүүнийг дэлгүүрээр худалдаалах эрх нээгдэж байна" гэлээ.