Хөл хорионы дэглэмийн хэрхэн сулруулах талаар Я.Содбаатар танилцууллаа.
Тэрбээр "12 дугаар сарын 11-ний өдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ.
Нийслэл, аймагийн УОК-ын дарга нар холбогдох шийдвэрүүдийг гаргаж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг жигдрүүлэх учиртай. 12 дугаар сарын 14-ний өдрөөс 34 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг нээх гэсэн саналыг нийслэлээс ирүүлсэн.
Тодруулбал, такси, барилга, кофе шоп, цайны газар, ресторан, авто техникийн зах, барилгын материал, хүнсний худалдааны төв, ахуйн хэрэглээний барааны тасаг, нүдний шил, гэр ахуйн тавилга, хувцас захиалга гэх мэт чиглэлийн байгууллагууд багтсан.
Харин баар, караоке, паб, үзвэр үйлчилгээний газар, алжаал тайлах төв, саун, бассейн, зочид буудал, амралтын газар, үзэсгэлэн худалдаа, барааны зах гэх мэтийн газруудын үйл ажиллагааг нээхгүй" гэлээ.