Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.
Тэрбээр "Хөл хориог бүтэн 30 хоног барьж ажиллалаа. Цаашид үйл ажиллагаагаа сайжруулж, ажиллах болно. Халдварын голомтыг хумих, эрсдлийг бууруулах зорилгоор хөл хориог үе шаттай бууруулах нь зүйтэй гэж үзлээ. Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймагт гурав хоногоор сунгах саналыг Улсын Онцгой комиссоос гаргасан. Харин даваа гарагаас хөл хориог цуцалж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих саналыг гаргаж байна" хэмээн онцоллоо.