Төрийн ордны нэг ажилтны түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсны улмаас 15:00 цагийн орчимд ордны зүүн жигүүрт хөл хорио тогтоосон билээ. Тэгвэл тухайн ажилтны PCR шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан байна. Төрийн ордны хөл хориог цуцалж, тусгаарласан ажилчдыг гаргаж байна.