Бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ үед өрхийн орлого огцом буурч, зарим иргэд хүнс, тэжээлийн дутагдалд орох эрсдэлийг бий болгож байгаа.
Иймд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/462 дугаар захирамжаар эрсдэлт нөхцөлд байгаа дүүргийн 300 өрхийн 1579 иргэнд 7,5 тонн өргөн хэрэглээний хүнсний тусламжийг эхний ээлжинд хүлээлгэн өгөв.
Хүнсний бүтээгдэхүүний тусламжийг Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар нар дүүргийн зорилтот бүлгийн иргэдэд биечлэн очиж хүлээлгэн өглөө.
Иргэдэд хүнсний тусламжийг хүргэхдээ халдвар хамгааллын дэглэмийг нарийн баримталж ажиллалаа.