Дорнод аймагт аймагт согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхийг хориглосон хугацааг долоон хоногоор сунгажээ. Тодруулбал, аймгийн Онцгой комиссын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 67 дугаар хуралдааны шийдвэр, аймгийн Засаг даргын А/569 дүгээр захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон хугацааг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгалаа.