Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс архи, пиво хуралдсан дараах зөрчлийг илрүүлжээ.
1. БГД-ийн 8-р хороо 11-р байрны орчим иргэн Б.Б нь НЗД-ийн А/1242 дугаартай захирамж зөрчиж, цахим орчинд зар тавьж, гар дээрээс архи, согтууруулах ундаа зарж борлуулсан.
2.БГД-ийн 13-р хороо Өргөө кино театрын орчимд иргэн Ж.М нь НЗД-ийн А/1242 дугаартай захирамж зөрчиж, цахим орчинд зар тавьж, гар дээрээс архи, согтууруулах ундаа зарж борлуулсан.
3. БГД-ийн 8-р хороо Дүүхээ төвийн орчимд иргэн О.Ч нь НЗД-ийн А/1242 дугаартай захирамж зөрчиж, цахим орчинд зар тавьж, гар дээрээс архи, согтууруулах ундаа зарж борлуулсан.
4. БГД-ийн 7-р хороо Шонхор төвийн орчимд иргэн Б.Э нь НЗД-ийн А/1242 дугаартай захирамж зөрчиж, цахим орчинд зар тавьж, гар дээрээс архи, согтууруулах ундаа зарж борлуулсан.
5. БГД-ийн 13-р хороо Хишиг төвийн орчимд иргэн Б.Б НЗД-ийн А/1242 дугаартай захирамж зөрчиж, цахим орчинд зар тавьж, гар дээрээс архи, согтууруулах ундаа зарж борлуулсан.
6.БГД-ийн 8-р хороо West төвийн орчимд иргэн Т.Э нь НЗД-ийн А/1242 дугаартай захирамж зөрчиж, цахим орчинд зар тавьж, гар дээрээс архи, согтууруулах ундаа зарж борлуулсан.
7. БГД-ийн 13-р хороо Дако төвийн орчимд иргэн Б.М нь цахим орчинд зар тавьж, гар дээрээс архи, согтууруулах ундаа зарж борлуулсан зөрчлийг илрүүлэн шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.13-т Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.