Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд ажилладаг долоон хүн техникийн спирт хэрэглэж, дөрөв нь нас барсан харамсалтай тохиолдол гарчээ. Тодруулбал, Архи уусан гэсэн өгүүлэмжтэй долоон хүний талаар мэдээлэл ирсэн бөгөөд нэг хүн газар дээрээ, гурван хүн сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэгдээд нас барсан. Гурван хүн нь одоо Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа. Нэг хүнийх нь биеийн байдал тааруу байна. Эдгээр хүмүүс архи уусан гэж байгаа ч техникийн спирт хэрэглэсэн нь тогтоогдсон гэж УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээллэв.