Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай бүлэг Өмнөговь аймагт ажиллаж байна.
Шуурхай бүлэгт УУХҮЯ, ЭМЯ, ОБЕГ, ГЕГ, МХЕГ, ЗТХЯ, ТЕГ, Хилийн цэрэг, Автотээврийн газрын алба хаагчид багтан ажиллаж буй бөгөөд гишүүд мөн Шивээнхүрэн, Гашуунсухайт хилийн боомтод ажиллахаар байгаа юм.
Өмнөговь аймгийг “Ногоон бүс” болгох, улсын эдийн засгийг тогтвортой байлгах зорилтын хүрээнд Гашуунсухайт хилийн боомт орчмын бүсэд нүүрс тээврийн жолооч нарт PCR шинжилгээний сорьц цуглуулах ажлыг аймгийн 21 эмч мэргэжилтнүүд хоёр ээлжээр хийж байна.