Монголын анхны бүрэн хэмжээний видео тоглоом болох "Fragile" Steam дээр албан ёсоор худалдаалагдаж эхэллээ.
Өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд зориулсан уг тоглоомд нийгмийн эмзэг сэдэв болсон хүүхдийн наймаа, хүчирхийллийн тухай үйл явдал өрнөнө. Хүүхдийн тархи, оюун ухаан “хэврэг” гэдэг утгаар “Fragile” гэж нэрлэжээ.
Тоглоом бүтээх ажил 2019 оны дундуур эхэлсэн бөгөөд Рокит Бэй буюу О.Баярсайханы “Эвдэрхий хүн”, “Бор арьст Гаамп” клип болон “ОННЦ ДҮМД” цувралыг бүтээсэн баг ажилласан аж. Уг тоглоомын демо хувилбар дэлхийн видео тоглоомын хамгийн том платформ болох Steam-д байршсанаас хойш олон хүний сонирхлыг татаж, тоглогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд байсан юм.
Сонирхуулахад, "Steam"-ын зөвхөн Монгол дахь хэрэглэгчид "wishlist" хэсэгтээ энэхүү тоглоомыг нэмснээр бүтэн хувилбарыг үнэгүй татах боломжтой байна.