Төр засгаас коронавирусээс сэргийлж, шат дараатай арга хэмжээ авч, хөл хорио тогтоосон нь сайшаалтай ч нөгөө талаас түрээслэгчдийн эрх ашиг хөндөгдөж эхэлсэн. Тэд эргэлтийнхээ орлогоор цалин, татвар, түрээсээ төлдөг байсан бол одоо бүр мөсөн орлогогүй “зогсчхоод” байгаа талаар ярьж байна. Иймээс худалдаа эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг энэ удаагийн сурвалжилгаар хөндлөө.