Хятадын “Huawei” компани Европ дахь анхны үйлдвэрээ Франц улсад байгуулахаар болжээ. Энэ тухай тус компанийн албан ёсны төлөөлөгч Пүрэв гарагт мэдэгдсэн байна. Энэ ажилд “Huawei” компани 200 сая еврогийн хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор 500 ажлын байр бий болгох ажээ. Huawei” компанийн тоног төхөөрөмжийг Бээжин тагнуулын зорилгоор ашиглаж болзошгүй хэмээн АНУ тус компанийг буруутгаж байгаатай холбогдуулан уг шийдвэрийг гаргасан байна. “Шинэ үйлдвэрт үйлдвэрлэх тоног төхөөрөмжүүдээр зөвхөн Францын төдийгүй Европын зах зээлийг бүхэлд нь хангана. Манай компани төлөвлөгөөгөө Францын Засгийн газарт танилцуулсан” гэж тус компанийн төлөөлөгч мэдэгджээ.