Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга Б.Батбаатарын цогцсыг цагдаагийнхан Чин гэлтэй дүүргийн нутаг, хуучнаар Гут лын 22 дугаар дэлгүүрийн орчмоос өнгөр сөн долоо хоногийн пүрэв гаригт олсон. Түүний үхэлд буруутай хүмүүсийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа юм. Т
үүний толгой руу нь цохисноос амиа алдсан гэсэн шинжээчийн дүгнэлт гараад байгаа аж. Хэргийг шалгаж буй цагдаагийн зарим ажилтны өгүүлснээр гэмт хэрэгтэн түүнийг дээрэмдэх гэсэн байж болзошгүй аж. Талийгаачийн биед үзлэг хийхэд гар утас нь алга болсон байжээ.
Үүнээс улбаалан дээрх дүгнэлтийг хийж байгаа бололтой. Тэрбээр нас барахынхаа өмнө ажлаасаа гарахдаа ганцаараа халамцуу явсан, Гутлын 22 дугаар дэлгүүрийн орчимд утсаар яриад зог сож байсан гэдэг нь хяналтын камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогджээ.
Г.РАВЖАА