АНУ-ын засгийн газрын эсрэг мэдүүлсэн Хятадын “Huawei” компанийн гомдлыг Техас мужийн шүүх хэрэгсэхгүй болгожээ. “Huawei” компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ АНУ-ын төрийн байгууллагууд тус компанийн тонох төхөөрөмжийг ашиглахыг хориглосон 2019 хуулийн заалтыг хүчингүйд тооцохыг шаарджээ. Уг хуульд мөн Хятадын харилцаа холбооны ZTE компанийг хамруулсан байна.
"Энэ хууль хэтэрхий хатуу байгаа бөгөөд дээр дурдагдсан компаниудын эрхийг зөрчиж байна" хэмээн “Huawei” компани гомдолдоо дурджээ. Гэсэн ч шүүх АНУ-ын эрх баригчид Хятадын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчийн эрхийг зөрчөөгүй, “Huawei” компанийн эрхийг зөрчихийг оролдоогүй гэж үзжээ. Хариуд нь Huawei үргэлжлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэхийг эрэлхийлэх бодолтой байна.