"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргасан. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1,072 ширхэг хувьцаатай иргэнд 96,480 төгрөг оногдох юм байна. Тэгвэл үүнээс бага хувьцаа эзэмшиж байгаа иргэд хэдэн төгрөгийн ногдол ашиг авах вэ? Үүнийг дараах хүснэгтээс харна уу.
Өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар мэдээлэл хийх үеэрээ "Эрдэнэс тавантолгой" нэгдсэн бүртгэлийн аппликейшнийг танилцууллаа. Уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж, цаашдаа ЭТТ компанитай хувьцаа эзэмшигчийн зүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой болох аж.