Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Хатанбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцжээ. Түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс цаазаар авах ял оноосон бөгөөд хяналтын шатны шүүх ч уг ялыг хэвээр үлдээлээ. Н.Хатанбаатар нь 2009 оны арванхоёрдугаар сарын 31- нд Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд амьдардаг 64 настай Б, 55 настай У нарыг өс хонзон болон шунахайн сэдэлтээр, харгис хэрцгий аргаар санаатай бүрэлгэсэн юм.
Тэрбээр 1989 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрс өн, Дархан-Уул аймагт ерөн хий боловсролын сургууль дүүргэ сэн нэгэн юм байна. Н.Хатанбаатар хохирогчидтой хөрш амьдардаг, талийгаач нарын дэлгүүрээр үйлчлүүлдэг төдийгүй гэр орноор нь ч орж гардаг байсан. Түүгээр ч зогсохгүй бусдад түрээслүүлдэг микроавтобус ныхаа кондуктороор Н.Хатанбаа та рыг ажиллуулдаг байжээ.