Нийслэлд өнгөрсөн даваа гаригт хулгайн 16 хэрэг гарчээ. Үүнээс хамгийн их хохирол учруулсан нь Чингэлтэй болон Сүхбаатар дүүрэг бүртгэгджээ. Чингэлтэй дүүргийн II хороонд үйл ажиллагаа явуулдаг “Солонгос компьютер” дэлгүүрийн цонхны хаалт төмрийг эвдэж, нотебүүк долоо, Ipod тав, MP-4 ес, машины MP-3 хөгжим гурав, диктофон зэргийг хулгайлсан байна.
Мөн Сүхбаатар дүүргийн III хороонд оршдог “Цюки хаус”-т зодоон болоод байна гэсэн мэдээллийн дагуу хөдөлгөөнт эргүүлийнхэн очиж шалгажээ. Тэнд тус төвд байрлах солонгос хоолны газарт хооллож байсан Б-гийн хүрэмний халааснаас 10 мянган ам.доллар, 290 мянган төгрөгтэй хэтэвчийг нь А гэдэг залуу бусадтай бүлэглэн хулгайлж улмаар хоорондоо зодолдож байжээ. Цагдаагийн ажилтнууд дээрх хэргүүдийг шалгаж байна.