Ирэх он гарангуут нийгмийн даатгалын шимтгэл дахиад нэмэгдэнэ. Дахиад хэмээн тодотгосны учир нь энэ онд ч бас нэмсэн. Шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэн нь аж ахуйн нэгжүүдэд ямар дарамт учруулсныг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын ерөнхийлөгч О.Амартүвшин ийн мэдээлсэн байна.
О.Амартүвшин: Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэнээс хойш өртэй компаниудын тоо 2016 оныхоос 56.4, өрийн хэмжээ 44.9 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь эдийн засгийн өсөлт бодит секторт огт хүртээлгүй байгааг шууд илэрхийлнэ. 2020 онд энэ тоо улам нэмэгдэнэ.
Tsogt Byambatseren: Өртэй гэж дансаа хаалгаад, цалингаа ч тавьж чадахгүй болох нь.
chinzo teacher: МҮХАҮТ Засгийн газарт мэдэгдэл хүргүүлэх ёстой байх. Бид хэцүүдлээ шүү.
Enkhjin: Иймэрхүү зүйл дээр яагаад жагсаал, цуглаан зохион байгуулж, тэмцэхгүй байгаа юм бэ?
Dejid: Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй, тайлангаа өгөх гэж очихдоо байцаагчид нь загнуулж, Зөрчлийн тухай хуулиар торгуулийн мэдэгдэх хуудас авсан. Дараагийн сарын тайлан өгөх болоход яс хавталзана. Ийм байхад дарамт нэмэгдэхээр яах вэ?