Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад айлчилж буй ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины албан ёсны айлчлал эхэлж байна.
13.00 цагаас Сүхбаатарын талбай дээр Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг албан ёсоор угтах ёслол болно. Үүний дараа тэрбээр Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, хоёр улсын төрийн тэргүүн нар уулзалт, хэлэлцээ хийнэ.