Энэтхэгийн Египетэд тавдугаар сарын хувьд дээд амжилтаар тэмдэглэгдэхээр халуун байна. Тус улсын нийслэл Каирт л гэхэд пүрэв гарагт термометр 45 градус заалаа. Энэ долоо хоногоос жилийн эл сарын хувь урьд өмнө байгаагүй халсан гэнэ. Агаарын температур хэт халж буйтай холбогдуулан Египетийн Боловсролын сайд мөн л урьд нь байгаагүй алхам хийж, пүрэв гарагт товлосон дунд ангийнхны гадаад хэлний шалгалтыг цуцалжээ. Тэрчлэн тус улсын хэд хэдэн их сургуулийн шалгалтыг цуцалсан байна.
Цаг уурын мэргэжилтнүүдийнх нь тэмдэглэснээр одоо тус улс даяар тогтсон темпера тур жилийн энэ үеийн дунджаас 7-8 градусаар илүү байгаа аж. Тиймээс тус улсын иргэд болон жуулчдад хөнгөн хувцаслаж, болж өгвөл гадагш гарахгүй байхыг зөвлөжээ.