Умард Солонгосын охид бүсгүйчүүд Хятадад хүний наймааны золиос болж байгаа тухай “The Independent” сонин “Ирээдүйн Солонгосын санаачлага” ашгийн бус байгууллагын тайланг дурдан мэдээлжээ. “Умард Солонгосын охид хэдэн арван мянган бүсгүйчүүдийг хүний наймаа эрхлэгчид болон гэмт бүлэглэлийнхэн Хятадад биеийг нь хүчээр үнэлүүлэн, боолчилж, тарчлаан зовоож байна. Тэдний олонх нь амиа алдаж байна” гэж тус илтгэлд онцолжээ. Судалгаагаар хүрээгээ өргөн тэлсэн аалзны тор шиг гэмт бүлэглэл Умард Солонгосын эмэгтэйчүүдийг зарснаар жилд 105,0 сая долларын ашиг олдог ажээ. Тэдгээр бүсгүйчүүдийг биеийг 30 юаниар үнэлүүлж, харин эхнэр болгон авах хүнд мянган юаниар зардаг гэнэ. Хохирогчид ихэвчлэн 12-29 насны охид байдаг бөгөөд ихэнх нь нэгээс илүү удаа зарагддаг аж. Хятадын хууль сахиулах байгууллага эл гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа энэ жилээс өөр төвшинд явуулж эхэлж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ. Өнгөрсөн гуравдугаар сард нэг эмэгтэйг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан таксины жолооч баригдсан тухай Хятадын хэвлэлд нийтлэгдсэн байна. Хүний наймаа, бэлгийн хүчирхирхийлэл маш далд явагддаг аймшигт гэмт хэрэг бөгөөд түүнтэй тэмцэх тэмцэл өнөөдөр маш хурцаар тавигдаад байгаа юм. Тиймдээ ч 2018 Нобелийн энхтайвны шагналыг бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэлд зориулж олгосон билээ.