Америкийн Аламогордо хотын дунд сургуулийн сурагч, 12 настай охин өвөөгийнхөө машиныг хулгайлж, согтуугаар жолоо мушгиж яваад замын цагдаагийн нүдэнд өртжээ. Түүнийг зогсоохыг оролдсон ч зугтсан байна. Тэрбээр гурван найзынхаа хамт явсан бөгөөд бүгд согтуу байсан гэнэ. Насанд хүрээгүй байж архи уусан, бусдын машиныг зөвшөөрөлгүй авсан, цагдаагаас зугтсан зэргээр буруутгагдаж буй охидод ямар шийтгэл ногдуулсан нь одоогоор тодорхойгүй байна.