Бээжингийн дунд шатны шүүх БНХАУ-ын Сангийн яамны орлогч сайд асан Жан Шаочунийг авилгын хэрэгт буруутай хэмээн үзэн 15 жилийн хорих ял оноосон тухай тус улсын Төв телевиз мэдээлжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу асан сайд шоронд хоригдохоос гадна 6 сая юанийн торгууль төлж, бүх хөрөнгөө хураалгах гэнэ. Жан Шаочун 1995-2018 оны хооронд төрийн албанд байх хугацаандаа өөрийн эрх мэдэл албан тушаалаа гурав дагч этгээдийн сонирхлын төлөө буруу ашиглажээ. Мөрдөн шалгах ажлын дүнгээр түүнийг нийт 66,98 сая юаннийн хөрөнгө, мөнгийг өөртөө завшсан нь тогтоогдсон байна. Жан Шарчун1988 оноос эхлэн Сангийн яаманд ажилласан бөгөөд 2006 оноос хойш тус байгууллагын орлогч сайдын тушаалыг хашиж байжээ.